Монголын сайхан залуусын нэг жүжигчин Оргил Nissan Juke брэндийн нээлтийн үеэр бидний дуранд өртсөн юм. Тэрээр тун энгийн харагдаж байгаа биз?
Гэхдээ тэрээр бидний сайн мэдэх “Зөрүүд эрийг номхотгосон нь” киноны гол дүр Италийн нэрт жүжигчин Чилинтанотай тун төстэй харагдах юм. Ах дүү хоёр л гэмээр“Америк” Оргил тайзны болон фото моделиороо, Дуучин Сарантуяагийн “Мартъя” дууны клипээрээ олонд анх танигдаж байлаа.
Түүнчлэн ВВС телевизийн бүтээсэн Чингис Хаан кинонд эзэн Чингисийн дүрийг бүтээж байсан нь тухайн үедээ “Европ царайтай Чингис Хаан гэж юу байсан юм” хэмээн шүүмжлэлд өртөж л байсан. Харин саяхан жүжигчин Оргил Орос улсын томоохон төсөл болох “Чингис хааны нууц” кинонд Жамухын дүрд тогложээ. Тэрээр Европдуу атлаа хурц төрхтэй учир ихэнхдээ түүхэн баатруудын дүр ноогддог юм болов уу? Жүжигчин залуу маань өнөөдөр хувиараа бизнес эрхлэн, гэр бүлээрээ нам жимхэн амьдарч байна. Төрөлхийн “гадаад” царайтай учраас л өнөөдөр “Америк Оргил” гэдэг никнэймтэй болсон байх.
Түүнчлэн АНУ-ын Холливудын Драмын Урлагийн Академийг төгссөн нь ч нөлөөлсөн байх.Авьяаслаг жүжигчин тэр бүр кинонд тоглоод байдаггүй ч олон улсын хэмжээнд бүтээгддэг кинонуудад тоглодог “чанарын тэмдэгтэй” жүжигчин. Бас түүнийг хүн чанараа алдаагүй, зөөлөн сэтгэлтэй хэмээн ойр орчны нь хүмүүс ярих юм билээ. Энд нэг нууцыг задлахад, Зууны Манлай Эстрадын дуучин, поп хатагтай Сараа цагтаа түүнд дурлаж явсан гэсэн шүү.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав