Орчин үед залуус бие биенээ дэмжин, хамтарч ажиллах болжээ. Хамтарч дуу дуулна, хамтарч кино хийнэ, хамтарч цомог гаргана, нийлж компани байгуулна гээд л дэм дэмэндээ эрч хүчтэй ажилласаар байна.
Хөтлөгч Анхаа, реппер Quiza нар хэд хэдэн уран бүтээлд хамтран ажилласан төдийгүй амьдрал дээрх сайхан найзууд гэсэн. Хамгийн сүүлд “Франц Үнсэлт” кинонд цуг ажилласан бөгөөд Анхаа найруулж, Quiza дууг нь дуулсан. “Элдэвтэй” хөтлөгч, “Эгэл” реппер хоёр хотын төвийн, онгоцны билетийн нэгэн касснаас гарч яваад ийнхүү бидний папараци дуранд буулаа. Хашир хоёр их л ажил хэрэгч хувцасласан харагдана. Ажил ихтэй яваа болов уу гэж бодогдлоо.
Дашрамд дурдахад Монголын нэрт алиалагч, жүжигчин Содном гуайн зээ хүү Анхаа саяхан дуучин Цэлмүүнтэй нэр холбогдоод авсан ч тэр мэдээлэл ор үндэсгүй болох нь нотлогдсон. Харин Quiza-гийн хувьд эхнэр, хоёр охинтой “алдарт” аав бас өрхийн тэргүүн.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь