Монголд архидалт хэрээс хэтэрлээ гэж зөндөө л ярьцгаадаг. Дорвитой, бодитой арга хэмжээ авч байгаа байгууллага, төсөл хөтөлбөр байна уу?
“Бөбөчид” гэж нэрлэгдэх болсон өвгөнтийхөн жилээс жилд тоо нь нэмэгдээд л байх шиг. Тэд хаа сайгүй л явцгаах болж. Тэдний хажуугаар өнгөрөхөд ч хэцүү санагдана. Сүүлийн үед эмэгтэйчүүд архинд ихээр донтох болж. Даанч эмзэглэмээр. Эмэгтэйчүүдээ архинаас гаргах гэж зарим нэг телевиз реалити шоу хүртэл зохион байгуулж байгаа.
Аливаа ажилд хамгийн гол нь үр дүн. Энд зүгээр л нэг энгийн жишээ байна. Гудамжинд архичин эхнэр нөхөр хоёр хоёулаа согтуу хэрэлдэж байснаа нөхөр нь эхнэр рүүгээ архины шил аваад шидэх юм. Энэ чинь юу болж байна вэ? Архи л ууж байвал эр эм хоёр зодолдох ч энүүхэнд болсон байна. Архины төлөө эмэгтэй хүнийг ч хүн гэж тооцохоо больж. Дэндүү эмгэнэлтэй энэ явдлыг манай папараци дуран харахгүй өнгөрч чадсангүй.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав