Авилгатай тэмцэх газар гэх шударга нэртэй байгууллага өчигдөрхөн маш сонирхолтой мэдэгдэл хийлээ. Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрөө өөрийгөө тагнаж чагнах үйл ажиллагааг зохион байгуулсан гэх мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
Өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийгөө тагнаж чагнасан гэх хэсэг нь маш ойлгомжгүйгээр барахгүй ард түмний эгдүүцлийг хүргэж байгаа юм. Угтаа бол Хууль зүйн яамны сайд асан Ц.Нямдорж нэгэн ярилцлагынхаа үеэр засгийн газрын сайд нараа тагнаж чагнадаг тэднийхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг хэрэг засгийн газрын танхим дотроосоо явагдаж буй талаар ярьж байсан. Үүнээс үндэслээд харахаар У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж чагнасан биш харин засгийн газар дотроос тэр тусмаа өндөр эрх мэдэл бүхий хүн үүнийг хийдэг байж мэдэх .
Авилгал хээл хахуулийг нам дарж шударга нийгмийг бүтээх ёстой АТГ засгийн газар унахтай зэрэгцэж У.Хүрэлсүхийн талаар ийм хумгай мэдэгдэл хийж байгаа нь АТГ өөрөө засгийн газрын шууд эрх мэдэл дор ажиллаж байгаа гэх иргэдийн хардлагыг төрүүлэх боллоо. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар АТГ-ын дарга Н.Энхжаргалыг М.Энхболд дарга томилсон гэх юм билээ. Монголын нийгэмд бүгшсэн хээл хахуулийн гав гинжийг тас цохино гэж итгэл найдвараа тээж ирсэн АТГ аливаа хэрэгт улс төрийн сонирхлоор шийдвэрээ гаргадаг бол энэ байгууллага оршин тогтнох хэрэгтэй юу.
У.Хүрэлсүх нь намынхаа томоохон бүлэглэлтэй үзэл бодол таарахгүй нь улмаас ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн. Тэрбээр намынхаа бага хурал дээр төрийн албыг наймаалцсан гэх “60 тэрбум”ын нөхдөө шүүмжилж М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг ажлаа өгчих энгийн иргэн болж байгаад шударга үнэнээ хэлэлцье гэж хэлээд хурлаа орхиж гарсан. 90 жилийн түүхтэй МАН-ын нэр хүндийг тооны машин дахь 60 тэрбум төгрөгтэй хольсон нөхдүүдтэй нэг нам болж ажиллаж чадахгүй гэдгээ шударга үнэнээр хэлсэн нь АТГ-ын дүгнэлтийг ийнхүү гарахад хүргэсэн нөлөөлсөн бололтой.
ЦЕГ: Согтуу байхдаа айлын хаалга нүдэж, агсам тавьсан иргэнийг шалгаж байна
Төв цэнгэлдэхийн тоглолт хариуцсан захирлаар томилогдсон A COOL согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг зодож танхайрсан хэрэгт холбогджээ
ГССҮТ: Суррон, скүүтер, мопедноос үүдэлтэй осол, гэмтэл хоёр сарын дотор 1235 бүртгэгдсэн
АТГ: Нийтийн албанд томилогдох 433 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Түр оршин суугчийн харъяалалтай иргэд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах 2 дахь шатны бүртгэлээр хүсэлтээ илгээх боломжтой
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь