МУИС-ийн төлбөр нэмэгджээ


БСШУС-ын сайд төрийн өмчит бүх их, дээд сургуулийн сургалтын төлбө­рийг нэмэхгүй байх үүрэг, чиг­лэлийг удирдлагуудад нь өгсөн. Гэвч МУИС-ийн нэг багц цагийн төл­бөр өмнөх жилийнхээс нэмэгд­жээ.

 

Тус сургуулийн I түвш­ний оюутны нэг кредит цагийн төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Бизнесийн салбар сургууль 96.600-гаас 103.100, Шинжлэх ухааны сургууль 74.600-гаас 86.700 төгрөг болж нэмэгджээ.

 

МУИС-ийн оюутан 2012-2013 оны хичээлийн жилээс сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж хэмээн нэг жилд 224.000 төгрөг төлдөг байсан. Харин  энэ жилээс эхлэн суурь хураамж төлөхөөргүй болсон байна.