Загвараа өмсөнө, үндсэн мэргэжлээрээ ажиллана, гэр бүлээ товхинуулна. Энэ загвар өмсөгч залуу бас л ихийг амжуулж яваа хүн шүү.
Говь ХХК-ийн нүүр царайгаар топ модель, жүжигчин Пүүжээгийн хамт сонгогдсоноор олонд танигдсан тэрээр Моннис компаний борлуулалтын албанд хариуцлагатай алба хашдаг. Гадна төрхийн хажуугаар мэргэжилдээ ур чадвартай байж гэмээнэ амжилтанд хүрэхийн гол алхам.
Загвар өмсөгч гэдгээр нь илүүтэй мэдэх энэ залууг Энхболд буюу ойр орчных нь түүнийг Эндог гэж дууддаг гэсэн. Авьяаслаг дизайнер Отгонжаргалтай гэр бүл болж хөөрхөн охины ээж аав бололцоод байгаа хосууд саяхны нэг арга хэмжээний үеэр халуун дотно харилцаагаараа олны анхаарлыг татахаас гадна бяцхан атаархлыг нь төрүүлээд орхисон.
Энүүхэндээ гэж хэлэхэд өөрөөсөө ахимаг насны бүсгүйтэй гэрлэсэнд нь харамсах охид цөөнгүй. Юутай ч ажил, амьдрал, хобби гурваа хослуулж яваа чадварлаг бас “сайхан” залуу. Үе тэнгийхэндээ үлгэр дууриал болж л яваа хойно тэр, энэ гэж өөлөх, гоочлох зүйл үнэндээ бага. “Болж л байна ш дэээ” загвар өмсөгч Эндог... Түүний зургаас толилуулъя.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ