Саяхан Орхон аймгийн Хот тохижуулах газрын нэгэн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус аймгийн Хот тохижуулах газрын ажилтан М (нэрийг нь өөрчлөв.сурв) нь амиа хорлосон байдалтай олдсон байна. Ар гэрийнхэн нь талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан хэмээн үзэж байгаа ажээ.
Нутгийн иргэний хэлж буйгаар, талийгаач М нь архины хамааралтай нэгэн байсан бөгөөд архи уухаараа хэдэн өдрөөр ч хамаагүй ажлаа таслаад алга болдог байжээ. Талийгаачийн ар гэрийнхэн боломжтой хүмүүс байдаг бөгөөд түүнд ихээхэн анхаарал халамж тавьдаг байсан аж.
Түүнийг архи ууж ажлаа таслах тоолонд нь албан газарт нь очиж, ажлаас нь халахгүй байхыг хүсэн “аргалдаг” байсны хувьд ажилтан М цалингийн тодорхой хувиар торгуулах зэрэг арга хэмжээ авагдаад, ажлаа үргэлжлүүлэн хийсэн байжээ.
Талийгаач энэ зун архи уун, хоёр сарын хугацаанд ажлаа таслан алга болсон байна. Албан байгууллагаас нь өмнө нь хэд хэдэн удаа арга хэмжээ авагдсан тул Хөдөлмөрийн хуулиараа ажилтан М-ын халагдах тушаалыг гаргасан ажээ. Архи ууж явсан тул ийм шийдвэр гарсныг хот тохижилтын ажилтан М мэдээгүй байсан бололтой.
Хамгийн сүүлд, түүнийг архи уусан үед ар гэрийнхэн нь гэртээ цоожлоод, Хөтөл яваад өгчээ. Ирэхэд нь тэрээр хүзүүнээсээ оосорлож амиа алдсан байдалтай олдсон байна. Эх сурвалийн хэлж буйгаар, М нь ажлаасаа халагдсанаа гэнэт мэдээд, архи ууж, улмаар амиа хорлосон бололтой. Гэвч талийгаачийн гэр бүлийнхэн түүнийг гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй хэмээн үзэж, холбогдох газруудад гомдол гаргаад буй аж.
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ