Залуус ч хөлбөмбөгөөр амьсгалан түүгээрээ далимдуулж хэсэгтээ л сайхан шоудлаа. Урлаг уран сайхан, нийгэм соёлын олны танилуудаас эхлээд эгэл жирийн олон бүгд л хөлбөмбөг үзэж, пиво уусан, халсан, доргисон, Европуудыг дэмжсэн. Ерөнхий сайд нь хүртэл шар айраг шимж суугаад бидний дуранд өртсөнийг хэлэхэд бусад нь ч аргагүй биз ээ.
Тэгвэл Х Түц хамтлагийн жүжигчин Төөтөө үеийн нөхөдтэйгээ “Евро 2012”-ын финалын тоглолтын үеэр жинхэнэ “бужигналууллаа”. Хэдэн грушик шар айргандаа халан ширээн дээр гарч хип хоп стилийн бүжгийг үеийн нөхөддөө сонирхууллаа. Хамт суусан хэд нь битгий хэл тэр газар цугласан хүн бүрийн анхаарлыг эрхгүй татаж байсан шүү.
Хааяа өөрийгөө “дарж тоглох” шаардлага гардаг ч бусдад гэм хоргүй, андуудаараа хөгжилдөх ч зүгээр л дээ. Төөтөө бүжгээ хөгжүүлбэл ч....Доргисон шиг доргидог, авьяаслаг залуу жүжигчин маань Х Түц хамтлагтаа үнэнчээр зүтгэхийн хажуугаар сүүлийн үед рекламны “од” болох гээд байгаа. Харин манай папараци дуранд өртсөнөөр дахиад л “од” боллоо доо.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ