Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож, хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод буй шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал эхэллээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунчимэг, шүүгдэгч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нарын шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг нээлттэй явуулах эсэхийг хэлэлцээд шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргаж, шүүх хурал хаалттай горимд шилжлээ. Мөн шүүх хуралдааныг сурвалжлахаар очсон сэтгүүлчдэд шүүх хурлын шийдвэрлэлтийн хэсгийг сурвалжлах боломжтойг мэдэгдээд, шүүх танхимаас гаргалаа.
PAPARATSI.MN
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна