Ч.Хүрэлбаатарт намын дарга болох сонирхол байхгүй


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ын дарга М.Энхболдыг намын даргаас буулгах тухай яриа сонсогдож буй юм. Түүний оронд намын даргаар Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын нэр яригдаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тайлбар хийсэн байна. Тэрээр “Би намын дарга болох сонирхол байхгүй. Ийм мэдээлэл цацагдсан нь үндэслэлгүй зүйл байна” гэжээ. Харин У.Хүрэлсүхийн хувьд ямар нэгэн тайлбар хийгээгүй юм. МАН-ын бүлгийн хурлаар ширүүхэн маргаан үүссэн ч үүнийг намын удирдлагууд нууцлаж буй аж. 

 

PAPARATSI.MN