Хилийн боомтууд хуваарийн дагуу ажиллаж эхэллээ


Монгол Улсын Засгийн газраас хөрш орнуудтай тохирсны дагуу бүх нийтийн баярын өдрүүдэд автозамын хилийн боомтууд амардаг. Энэ хүрээнд Үндэсний их баяр наадмын баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд энэ сарын 11-15-ны хооронд амарсан.

 

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчьчсон юм.

 

Тэгвэл өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.