Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам хязаалан насны морины уралдаанаар эхэллээ. Хязаалангийн уралдаанд бүртгүүлсэн 304 үрээнд үүлдэрлэг байдлын шалгалт хийж, 151-ийг нь уралдах боломжгүй хэмээн үзэж хассан.
Уралдааны түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ, аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд үрээ, айргийн гуравт Баянхонгор аймгийн Богд сумын уяач Д.Ганболдын хонгор халзан, дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харъяат Б.Батсайханы шарга халзан, тавд Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат Л.Эрдэнэбаярын хээр үрээ тус тус хурдалсан.
Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос хязаалангийн уралдааны түрүү болон айргийн тавд хурдалсан хүлгүүдийг эрлийз гэж үзэн хасчээ. Ингэснээр уралдааны 6-9 дүгээр байранд орсон хязаалангууд урагшилж айраг, түрүүны шагналыг хүртэх байсан ч мөн эрлийз гэх шалтгаанаар хасагдсан байна.
Энэ талаар шүдлэнгийн уралдааны дараагаар хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос мэдээлэл хийх аж.
Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах арга хэмжээ авдаг хэдий ч хяналт хангалттай бус байгааг уяачид шүүмжилдэг. Иймд Шадар сайд У.Хүрэлсүх хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд Монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах үүрэг өгсөн билээ.
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ