Долдугаар сарын 7-нд болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгуульд оролцсон иргэдийн 50.7 хувийн дэмжлэгийг авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга нь Монголын Ардчилсан Холбооны одоогийн даргаар ажилладаг.
Монголын Ардчилсан Холбоо нь 1989 оны ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан улс төрийн хөдөлгөөн юм.
Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсон тул АН-аас гарч, Монголын Ардчилсан Холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа татгалзах нь тодорхой.
Түүний оронд МАХ-ны ерөнхийлөгчөөр ард түмний сайн мэдэх их аварга Асашорюу Дагвадорж томилогдохоор болсон бололтой.
Д.Дагвадорж Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ авсан өдрөөс эхлэн Х.Баттулгыг дэмжиж буйгаа зарлан , сонгуулийн үеийн бүх гүтгэлэг гүжирдлэг, буруу ташаа мэдээллүүдийн өөрийн Аса-Явуулын станцаар дамжуулан ард олонд үнэн зөв мэдээллийг цаг алдахгүй хүргэж байсан билээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна