Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг өнөөдрөөс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалж эхэллээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 11-ний өдөр болох наадмын нээлтийн тасалбарын үнэ өмнөх жилүүдийнхтэй ижил 16, 24 мянган төгрөг, жуулчдад 25 ам.долларын үнэтэй байгаа юм.
Харин 12-ны өдрийн тасалбарыг 12 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаална хэмээн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлсэн.
Дүнжингарав худалдааны төвийн гадна өнөө өглөө наадмын тасалбар авах хүмүүсийн урт дараалал үүсээд байна. Эндээс жуулчдын билет олдохгүй байна гэж иргэд ярьж байв.
Наадмын нээлтийн тасалбарыг 16, 24 мянган төгрөгөөр худалдаалж байгаа ч тасалбарыг “Хамгийн хямддаа 50 мянган төгрөгөөр худалдана, 80 мянгаар хүргээд өгье” гэсэн шагчид тасалбар худалдаж байгаа газруудад олон байгаа тухай хүмүүс ярьж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна