“Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Одбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзсэн байна.
“Зон олны нам” нь улсын бүртгэлд бүртгүүлсэн 27 дахь нам болж байгаа юм. Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Шинээр бүртгүүлсэн намд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллахыг Улсын Дээд шүүхээс даалгасан байна.
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна