Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран гэрэлт шөнийн гудамж буюу Циркийн уулзвараас 45 дугаар сургуулийн уулзвар хүртэлх замд нийт 9 цэгт хяналтын 17 камер суурилуулсан байна. Тодруулбал, эргэдэг хөдөлгөөнт камер 2, чиглэлийн камер 15-ыг суурилуулаад байгаа аж. Эдгээр хяналтын камерыг ашиглаж Нийслэлийн цагдаагийн газар хяналт тавьж ажиллах юм. Мөн гэрэлт шөнийн гудамжинд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Kewiko компанитай хамтран үнэгүй, хөдөлгөөнт интернетийн бүс байгуулах зорилгоор wifi төхөөрөмж суурилуулсан байна. Тиймээс орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий гудамжинд иргэд айх аюулгүй, амарч зугаалах бүрэн боломжтой гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээлэлсэн байна.
PAPARATSI.MN
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ