Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллана. Харин наадмын Ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва ажиллах аж. Наадмын нээлтийн талаар найруулагч Н.Наранбаатар “Өнгөрсөн жилийн наадмын нээлт ард түмэнд таалагдсанд их талархаж байна. Энэ жил түүнээс сайхан зүйл үзүүлэхийг хичээж байгаа. Зураач, бүжиг дэглээч гээд ноднин жил ажилласан багийнхан ажиллаж байна. Одоогоор 45-50 хувьтай байна. Нээлт, хаалтын арга хэмжээг агуулгын хувьд их онцлогтой байхаар найруулж байна. Монголчууд бид ардын сайхан аман зохиол, үлгэр домогтой ард түмэн. Тэгэхээр энэ жилийн наадам домгийн, бэлгэдлийн шинжийг агуулна гэж ойлгож болно” гэжээ. Наадмын нээлтийн ажиллагаа нийт 1 цаг 20 минут үргэлжлэх юм байна.
PAPARATSI.MN
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ