Монголын хөгжмийн урлагт хар багаасаа дурлаж, үндэсний хөгжмийн хөгжилд өөрийн бүхий л авьяас билэг, амьдралаа зориулан ажилласан ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ Ходоодны хорт хавдар туссан ба гуравдугаар шатандаа орсон байгааг саяхан олж мэджээ. Өдөр хоног, хормоор хэмжигдэж эхэлсэн түүний амьдралыг, хатан ятгын эгшиглэнг таслахгүй гэж найз нөхөд, гэр бүлийнхэн нь өгөөмөр сэтгэлт монголчуудынхаа тус дэмийг эрж, хандивын аянаа эхлүүллээ.
Түүний өвчнийг анагаахын тулд БНСУ-д цаг алдалгүй богино хугацаанд мэс засалд оруулах шаардлагатай бөгөөд эмчилгээний зардал нь нийт 100 мянган ам.доллар буюу 240 сая төгрөг болж байгаа аж. тэрээр Монголын үндэсний ятга хөгжмийн тоглоочийн ур чадварт бодитой шинэчлэл хийж, ноотлох тэмдэглэгээ зохиож, эртний нүүдэлчдийн Алтай ятга, Аху их ятгыг сэргээн хөгжүүлэхэд гар бие оролцов. Мөн БНХАУ-д 120 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжимтэй “Хос эрвээхий” бүтээлийг тоглож, эх орныхоо нэрийг гаргаад зогсохгүй монгол ятгын онцлогийг дэлхий дахинд харуулан, гадаад дотоодын үзэгч олны хүндэтгэл, баяр талархлыг хүлээсэн юм.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ