Өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 5-нд 22-хон настай охин Нарны хорооллын 18-р байрны орой дээрээс унаж, амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгаж байна. Одоогоор хэргийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Нийгмийг цочирдуулсан тус хэргийн гол сэжигтнээр “Сохо мебел” ХХК-ийн захирал Н.Жадамбааг татаад буй.
Учир нь талийгч охин Н.Жадамбаагийн туслахаар ажилд ороод ердөө гурван сар болоод байжээ. Царайлаг, залуухан охидыг өдөж хоргоодгоороо алдартай Н.Жадамбаа талийгч охиныг ажлын өрөөндөө хүчирхийлэхийг завдсан бөгөөд эсэргүүцэл үзүүлэнгүүт нь нүдийг нь тэс цохисон байдаг.
Хэрцгий захирлынхаа авир, дарамтыг тэвчилгүй талийгаач охин Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргажээ. Харамсалтай нь өргөдлийнхөө хариуг авахаар очиход нь аль хэдийн алга болсон байв. Н.Жадамбаа охинд “Чи өргөдөл бичээд нэмэргүй. Надад тэр хууль үйлчлэхгүй. Тэр өргөдөл чинь байхгүй. Чи юун дээрээ очихын бэ” гэж хэлж байсан гэнэ.
Хэдэн жилийн өмнө нэгэн газрын даргын ийм үйлдлээс болж нэг эмэгтэй амиа алдаж, нэг эмэгтэй шоронд орж байсан гашуун түүх бидэнд бий.
Хэдий болтол залуухан, гэнэн охид араатан мэт авиртай мөнгөтэй, эрх мэдэлтэй эрчүүдийн золиос болсоор байхыг хэлж мэдэхгүй. Энэ хэргийг цагдаа, шүүхийн байгууллага үнэн мөнөөр нь олж тогтоож, хэрэгтэнд үүрэх ёстой ялыг нь онооно хэмээн талийгч охины гэр бүл, олон нийт итгэж буй. Учир нь энэ хэрэгт “Сохо мебел”-ийн захирал буруутай хэмээн талийгч охины нагац эгч үзэж байгаа. Охин бүтэн өнчин байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Шинэ баримт
Н.Жадамбаа эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг аж. Дэлгүүрээр нь үйлчлүүлж буй охидыг өрөөнөөсөө камераар харж байдаг тухай нэгэн ажилтан нь ам алдсан байна. Мөн тэрээр 99111333 гэсэн дугаараар “Мөнгөтэй болмоор байна уу, цагийн ажилд авна” гэсэн зар явуулж охидыг ажилд авдаг гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм. Мөн Н.Жадамбаагийн өмнө үерхдэг байсан мисс бүсгүй өндөр барилгаас унаж, амиа алдсан гэж албан эх сурвалжаас мэдээлээд байна. Тэгэхээр энэ хэрэгт Н.Жадамбаа буруутай байх магадлал тун өндөр байгаа юм. Түүний “Надад хууль үйлчлэхгүй” гэсэн үг худал байгаасай.


Б.Баргужин
www.breakingnews.mn
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1731 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өвлийн VIII наадмын мөсөн шагайн харваан шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа