Хэдхэн жилийн өмнө Тэнгис кинотеатрын урд баригдаж байсан барилга дээрээс төмөр унаж нэгэн залуугийн аминд хүрсэн хэргийг та бүхэн санаж байгаа биз. Гэтэл энэ хэрэг дахин давтагджээ. Учир нь өнгөрөгч лхагва гарагт тус барилгаас дахин төмөр унаж хоёр автомашины цонхыг хагалсан хэрэг гарсан байна. Азаар хүн бэртээгүй ч ийнхүү иргэд өөрийн эд материалаар хохирлоо. Ийм хэрэг болоод өнгөрсөн байхад нөгөө мундаг дарга нар хаана юу хийж явна. Ялангуяа салбарын сайд Г.Мөнхбаяр, Дэд сайд Ш.Лхамсүрэн нар хаана байна. Сонгуулийн сурталчилгаа гээд завгүй гүйж яваа биз. Хэн нэгэн эрх мэдэлтэн хүссэн газраа стандартад нийцээгүй барилга барьсаар байна. Үүнээс болж иргэд хохирсоор байх уу? Улсаас зөвшөөрөл авч баригдсан энэ барилгаас төмөр унаж, эд материалаараа хохирсон иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ? Цаашлаад хотын иргэдийн аюулгүй байдлыг хэн хариуцаж хамгаалах вэ? Бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй