Нийслэл хотынхоо өнгө үзэмж, сайн сайханд санаа зовж суудаг хүмүүс нэг үеэ бодвол олширсон. Гэсэн ч хийсэн бүтээсэн зүйл нь ёстой нэг элэг авмаар зүйл байдаг нь нууц биш. Өчигдөр гэхэд л Хуучнаар Сөүлийн гудамжны сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгож, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажил хийсэн хэмээж, ард иргэдэд сүр дуулиантай зарлаж, зорин ирэхийг уриалж байлаа. Томоохон хотуудад байдаг “Гэрэлт гудамж” манай нийслэл хотод бий болно гэхээр зуны дулаан цагийг гэр бүл, найз нөхөдтэйгөө зугаалж, амрах тохилог гудамжтай болсондоо баярлаж гүйж очсон иргэдээр өчигдөр гэрэлт гудамжны нээлт хөл гишгэх зайгүй болж өнгөрсөн.
Харамсалтай нь нийслэлийнхний хүсэн хүлээсэн “Гэрэлт гудамж” гэр бүл, найз нөхдөөрөө цаг гаргаж ирсэн иргэдийг гонсойлгоод авлаа. Учир нь Дээгүүрээ гэрлэн таазтай байна гэсэн ч хэдэн гэрэл эгнүүлж татсанаас өөр зүйл харагдсангүй. Гадна гудамжны хоёр тал тэр чигтээ гэрлэн чимэглэлтэй байх бөгөөд, гэрэлтүүлгийн эффектүүдийг шинэчилж, орчин үеийн дизайныг бий болгосон байна гэсэн нь ч бас л байсангүй. Харин гэрэлнээс их байсан зүйл нь нөгөө хүнсний дэлгүүрүүд, түүнээс үүдээд хог хөглөөстэй л байх шив.
Нийслэл хотын удирдлагууд хотоо сайхан болгох гэж шинэ зүйл санаачилсан нь сайн хэрэг ч сумын төвийн клуб-т байдаг чимэглэл шиг бүр хотын томоохон дэлгүүрийн гэрлэн чимэглэлийг гүйцэхгүй байгаа нь харамсалтай. Энэхүү гэрэлт гудамжийг бий болгоход нийслэлээс таван тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байна. Хүмүүс бухимдлаа сошиал ертөнцөөр аль хэдийн илэрхийлээд эхэлжээ. Гэрэлт гудамжны засвар бүрэн дуусаагүй байгаа хэмээж байгаа ч үүнээс илүү сайхан болно гэх итгэл иргэдэд байхгүй байгаа нь илт байлаа.
PAPARATSI.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1731 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өвлийн VIII наадмын мөсөн шагайн харваан шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа