УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна. УИХ-ын гишүүн С.Чинзориг “Одоогийн эрүүгийн хуульд эх орноосоо урвах, мэдээлэл өгөх гэсэн зохицуулалт байгаа. Гишүүдийн барьж байгаа хуулийн төслөөр бол нэгтгэж байгаа юм байна. Яг шаардлага байна уу” гэхэд УИХ-ын Я.Содбаатар “Эрүүгийн тухай хуулийг өмнөх парламент баталсан. Одоо 7 сарын нэгнээс хэрэгжинэ. Хуульд эх орноосоо урвах зүйл ангийг 2 хуваасан. Үүнийг нэгтгэж байгаа юм” гэв.
Үүний дараа Х.Нямбаатар “Эх орноосоо урвах, гадаадыг тагнуулын байгууллагад мэдээлэл өгөх гэдэг зүйл заалтыг нэг малгай дор оруулснаар олон маргаантай асуудлыг шийдсэн. Эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим тусад нь зүйлчлэх зөв юм. Одоогийн байгаа үйлчлэл маань социализм үеийн шинжийг агуулсан” хэмээн ярихад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж микроцон таслаж “Юу яриад байна Х.Нямбаатараа. Эх орноосоо урвагчдад социализм, капиталист гэж байдаггүй юм за" гэв. Мөн хэлэлцэж буй хуулийн талаар "Хуулиа мэдэхгүй асуудал гаргаад байгаад асуудал байгаа. Хуулийн бүрэлдэхүүнээ мэдэхгүй байна гэсэн.
Засгийн эрхийг хууль бусаар авсан хэрэгт 3-4 сэтгүүлчийг хагас сар хорьсон. Анхан шатны шүүх дээр очоод унасан. Үүний хариуцлагыг Монголын төр ярих цаг болсон шүү. Буруугийн төлөө хариуцлага хүлээх хуулийн хариуцлага байхгүй болгосон. Өмгөөлөгч нь сая хэрэгсэхгүй болголоо гээд мэдэгдэл хийгээд сууж байна” гэв. Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэн юм. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Дараагаар нь Онцгой албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа