Нора Монголд тогтохгүй


"Mongolians next top model” тэмцээний шүүгчээр ажилласан загвар өмсөгч Нора буюу Н.Оюунномин нэг хэсэг олны хэл аманд нэлээдгүй өртсөн. Түүнийг нэвтрүүлэг хөтлөхөөс илүүтэй загвар өмсөөд явж байсан нь дээр юм байна хэмээн үзэгчид шүүмжилж байсан. Нора загварын салбартаа туршлага ихтэй ч телевизийн салбарт зохихгүй гэдгээ энэ нэвтрүүлгээр батлан харуулсан болов уу. Тэгвэл загвар өмсөгч Нора Монголд тогтохгүй нь бололтой. Учир нь үргэлж гадны оронд амьдарч, зугаалж, ажиллаж байдаг тэрээр тус нэвтрүүлгийг хөтлөн шүүн явуулах болсноор эх орондоо газардсан ч нэвтрүүлэг дууссан даруйд Бали арлыг зорьж, тэндээ жаргаж яваа гэнэ. 

 

PAPARATSI.MN