Нийслэлийнхэнд байнга тулгамдаж байгаа асуудал бол амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар. Өвөлд нь утаандаа дарагдаж, амьсгал боогдож зуныг тэсэн ядан хүлээдэг нь нууц биш. Зуны дэлгэр цагт гэртээ халууцан суухын оронд гадагш гарч чөлөөт цагаа өнгөрөөхийг хүсдэг ч хаачих вэ гэдэг асуулт тулж ирдэг. Харин сүүлийн хэдэн жил нийслэлчүүдийн бөөгнөрөл нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болоод байна. Байгуулагдсан цагаасаа одоог хүртэл бүрэн тохижиж амжаагүй байгаа. Гэтэл үүнтэй нь зэрэгцээд худалдаа наймаачдын төвлөрөл мөн үүсээд байна.
Амралт зугаалгын газар гээд очихоор үүднээсээ эхлээд шорлогоны утаа хоолой амыг нь хорсгож дээрээс нь худалдаа наймаачдын хөлд дарагдаад угтана. Элдэв янзын тоглоом худалдагчид нь энд тэндээс нь татаж түлхэх нь Нарантуул зах дээр ирсэн юм шиг л мэдрэмж төрүүлдэг. Тэгвэл энэ худалдаа наймаачдын төлсөн түрээсийн мөнгө хаашаа хэний халаасанд юу болж ороод байгааг мэдэх юм алга. Наад захын жишээ гэхэд л хүрээлэнд хоолны газар ажиллуулахын тулд анх 10 сая төгрөгийг өгсөн. Мөн газрын түрээсийг сар бүр төлдөг гэнэ. Шорлог зардаг ганц цэг гэхэд л сарын 400000-500000 байдаг гэнэ. Нэгэнтээ мөнгөө төлчихсөн түрээслэгчид юм чинь зардлаа эргүүлэн олохын тулд ингэж бөөгнөрөхгүй гээд яахав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга нь Нарантуул худалдааны төвийн захирал Сайхансамбуу гэх эрхэмийн охин байдаг. Иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ёстой газрыг нарантуултай андуураад яваад байгаа бололтой. Тэнд тоглоом, хоол байхгүй байхад иргэд уурлаж бухимдахгүй нь лавтай биз.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1731 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өвлийн VIII наадмын мөсөн шагайн харваан шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ