УИХ-ын гишүүн С.Жавхлан оффшор данстай холбоотой хэд хэдэн шаардлагуудыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид хүргүүлсэн ч шаардлагын хариу ирүүлээгүй учир Төрийн ордны өрөөндөө эсэргүүцэл зарлан “амьдарч” байсан. Тэгвэл энэ сарын 3 буюу өнгөрсөн бямба гарагт мэдэгдэл гаргаж, гэртээ харьсан байна.
Тэрбээр “Монгол улсын их хурлын гишүүн Самандын Жавхлан миний бие 81 цагийн турш албан өрөөндөө 3 өдөр, шөнийн турш ерөнхийлөгч,их хурлын дарга, ерөнхий сайд төрийн эрхэм дээдсүүд, намын дарга нарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг хүлээлээ. Би Монголоо заавал гоё болгоно, Хараарай !!! Би ажилдаа ирэхгүй байж үзлээ, ажил дээрээ хонож үзлээ. Одоо би яаж үзэх ёстой юм. Одоо энэ амралтын өдрүүдээр энэ ордонд нохой ч гүйхгүй байлгүй дээ, явж ядаж цамцаа ч болтугай сольё доо, би явлаа гарлаа. Үүний дараа дахиад алхмууд байгаа !!! Тэмцэл зогсохгүй үргэлжилнэ ээ” гэжээ.
Эх сурвалж: Amjilt.com
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа