Хэдхэн жилийн өмнө дуучин А.Хишигдалайтай үерхэн бараг л нэг гэрт орох дөхөөд байсан “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулга чамгүй хүүхэмсэг нэгэн гэдгээ харуулж, олны хэл амыг үл тоон мисс Ю.Балжидмааг дагаад арилж одсон. Тэр ч байтугай, дуучин амраг нь сэтгэлээр унаж хэсэг хугацаанд эмнэлэг бараадахад үл тоосон мань эр мисс хүүхнийхээ гоё сайхныг магтан шүлэглэж, хамтдаа өнгөрүүлсэн романтик мөчүүдээ цахим ертөнцөд гайхуулан сууж байлаа. Гэсэн ч модель амрагтаа хаягдаж, муухай царайлсан Гантулга хэсэгтээ л таг чиг байсан. Харин саяхнаас дуучин А.Хишигдалайтай харилцаагаа сэргээх гэж оролдсон ч, цаадах нь нүүр өгөлгүй буцаасан тухай ойр дотны найзууд нь ам алдлаа. Хэдий гэнэн цайлган зантай, ямар ч үед өөрийнхөөрөө байхыг чухалчилдаг дуучин бүсгүйн хувьд нэгэнт итгэл алдсан экс амрагаа хүлээж авахгүй байхаар шийдсэн гэнэ.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй