“Алтны магнат” Ц.Мянганбаярын ачаар олны танил болоод зогсохгүй, орон байр, машин, нэгэн насны хөрөнгөтэй золгосон бүсгүйчүүд олон. Тэгвэл түүнээс болж од болох хүслээ орхисон ганцхан бүсгүй байдаг аж. Тэр нь нэгэн цагт фото мисс хэмээн өргөмжлөгдөж, нэлээд хэдэн кино, клипэнд гоолиг бие, хөөрхөн төрхөө мөнхлөөд амжсан загвар өмсөгч М.Мөнхжаргал. Энэ бүсгүй Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурч байхдаа хүүхний эрлэг болсон эртэй нэр холбогдсоноосоо болж, сэтгэлээр ихэд унаж байсан гэдэг. Тиймээс ч задгай хувцасласан бүх зургаа устгаж, дахин загвар өмсөж, нүцгэн зургаа авахуулахаа болихоор шийдсэн байна. Харин дараа нь чинээлэг, нэр хүндтэй залууг насны ханиараа сонгосноор өндөр хариуцлагатай албан тушаал хаших болсон бүсгүй дахин кино, клипэнд ч бас тоглохгүй хэмээн мэдэгдсэн. Одоо М.Мөнхжаргал нөхрөө халамжилж, хүүхдээ асран, үүрэгт ажлаа хийж, жирийн нэгэн иргэний хувиар нам гүм амьдарч байна.
PAPARATSI.MN
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ