Өмнөд Солонгосын алдарт Big Bang хамтлагийн гишүүн T.O.P буюу Чой Сунг-Хюн хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн онд хар тамхи татсан хэргийг цагдаагийн газар өчигдөр олон нийтэд мэдээлжээ. Сөүл хотын цагдаагийн газраас өнгөрсөн гуравдугаар сард хар тамхины эсрэг явуулсан шалгалтаар репперийг хар тамхи хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарчээ. T.O.P –ийн харьяалагддаг энтертаймент компани энэхүү явдлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд албан ёсоор уучлал гуйсан байна. Энэ явдлыг T.O.P –ыг цэрэгт явахаас өмнө болсон гэж тайлбарлалаа. Хар тамхины хэргийн тухайд реппер дуучин өнгөрсөн жил шингэн хэлбэрийн хар тамхи хэрэглэсэн бөгөөд түүнтэй хамт 21 настай эмэгтэй дуучин хамт байсан аж. Одоогоор хэргийг прокурор руу шилжүүлж, үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн тус хамтлагийн ахлагч G Dragon ирэх пүрэв гарагт шинэ цомгоо албан ёсоор танилцуулах гэнэ. Тэрээр 2011 онд Японд хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгаж байсан ч хэргийг түдгэлзүүлжээ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа