УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанаар ХНХ-ын сайд Н.Номтойбаярыг ЭМДҮЗ-ийн тэргүүнээр, Д.Дэмбэрэлийг дэд тэргүүнээр, зөвлөлийн гишүүнээр Б.Чойжилсүрэнг, А.Цогцэцэгийг, Ч.Цолмонгэрэлийг, Д.Чимиддамбыг, Х.Мягмарыг, Х.Ганбаатар, Ц.Ганхүү нарыг томилов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, "Эрүүл мэндийн даатгалын сан жилд тодорхой үлдэгдэлтэй байдаг тул үүнийг тухайн жилд нь зарцуулдаг байх хэрэгтэй. Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн сайд ахалдаг байх нь зүйтэй" гэсэн саналтай байгаагаа хэлсэн бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, "Эрүүл мэндийн сайд уг зөвлөлийг ахалж болохгүй. Учир нь хуулиндаа тийм заалт байхгүй" гэсэн тайлбарыг хийсэн юм.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй