Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хариуцлага алдсан сайд нартаа хариуцлага тооцож эхэлсэн билээ. Тэрээр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулсан мөчөөс эхлэн дараагийн сайд хэн байх тухайд таамаг өрнөсөн. Тэгвэл МАН-ын зүгээс дараагийн сайдыг сонгох гол шалгуураа мэргэжлийн байх гэдгийг тавьж байгаа аж.
Ингээд БСШУС-ын дараагийн сайдад УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Цогзолмаа, УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди нарын нэр дуулдаж эхэлсэн билээ. Ингээд МАН-ын Удирдах зөвлөлөөс Ц.Цогзолмаа, Т.Ганди нар эхний байдлаар дэмжлэг хүлээсэн байна. АН-ын зүгээс дараагийн сайдыг давхар дээлгүй байлгах шаардлагыг тавьж байгаа. Хэрвээ МАН-ын зүгээс энэхүү зарчмыг хүлээн авсан тохиолдолд УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди сайд болох магадлал өндөр байна. Түүний хувьд өмнө нь УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, салбарын сайдаар ч ажиллаж байсан туршлагатай билээ.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна