Гурван монгол охиныг хулгайлахаар завдсан гэх хятад эмэгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа аж. Тэрбээр 2006 оноос хойш тус эмнэлгийн хяналтад орж, энэ удаад 12 дахь удаагаа хэвтэж буй аж. Уг төвийнхөн ар гэрийнхнийг нь түүнтэй уулзахыг хориглосон гэв. Тэрбээр саяхан 57 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн гурван сурагч охиныг “Гоё юм авч өгье” гэж хууран дагуулж, явж байхад нь “Мобиком”-ын үйлчлүүлэгч эмэгтэй Г нь цагдаагийн байгууллагад хандсанаар энэ хэрэг олны анхаарлын төвд орсон билээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, сэжигтэн эмэгтэйг эмчилгээнд явуулжээ. Хулгайлагдсан гэх охид хятад эмэгтэй өөрсдийг нь хулгайлаагүй гэж мэдэгдсэн байна.
Тэд эмэгтэйг таньдаг байснаа мэдүүлж, гоё юм авч өгье гэхээр нь дагаж явсан гэнэ. Хятад эмэгтэйн нэрийг Ванг Фул Иан, монгол нэрийг нь Отгоо гэдэг аж. Мөнгө байвал хүүхдүүдэд элдэв янзын юм авч өгдөг. Гэхдээ бусдад гэмгүй. Үүнийг хүүхдүүд мэддэг учраас дагаж явсан байсан хэмээсэн байна. Хүүхдүүд өөрсдөө энэ эмэгтэйн мөнгийг ашиглахаар авч явсан ч байж магадгүй гэж Чингэлтэй дүүргийн Засаг дарга ярьжээ. Анх хүүхдүүд биднийг хулгайлах гээд байна хэмээн худалдагч бүсгүй дээр очсон учраас л Хятад эмэгтэйг барьсан. Мөн хүүхдүүдийн эцэг эх тус эмэгтэйг танихгүй гэж байсан. Гэтэл одоо хүүхдүүд түүнийг таньдаг байсан гэх юм. Ямар ч авцалдаагүй. Нэг хэсэг л түүнийг гэмт хэрэгтэн гэж телевиз, сонин, сэтгүүл, цахим ертөнцөөр шуугьж байсан ч түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн эмнэлэгт хүргэж ямар ч тайлбар хийлгүй авч одон хэргийг намжаасан.
Түүнийг сэтгэцийн өвчтэй гээд хамгаалаад байсан улс энэ хэргийн цаана юу сэдээд байна вэ? Хулгайлагдах гэж байсан гэх хүүхдүүдийн ар гэр дарамтанд орсон уу эсвэл их хэмжээний мөнгө авсан уу? Ямартай ч хэрэг гэнэт өөрөөр эргэж ийнхүү намдаж, мартагдах гэж байна. Монгол хүний эрдэнэт амь нас улам үнэгүйдэж байгааг энэ хэрэг илтгэж байна. Байдал ийм дээрээ тулчхаад байхад хүртэл том дарга нар чимээгүй байсаар л байна.Энэ хэргийг ингээд өнгөрөөвөл Цаашлаад ийм хэрэг дахин гарахыг үгүйсгэхгүй билээ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа