УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Энэ үеэр С.Жавхлан гишүүн үг хэлэв. Тэрбээр “Та нар намайг ажлаа хийдэггүй гэлээ. Тэгэхээр би энэ ордноос гарахгүй амьдаръя гэж бодож байна. Намын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Алаг дарам шаардлагыг хариуг өгч чадахгүй бол Ерөнхийлөгч болно гэдэг худлаа. Маргааш Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Шаардлагын хариуг өгөхгүй бол хэдэн хүүхдүүдээ баярлуулж чадахгүй юм шиг байна. Гэхдээ миний аав монголынхоо төлөө ажиллаж байна гэж бодоод ойлгох байх. Энэ дашрамд монголын үрс маш олон болох болтугай гэж ерөөе.
- М.Энхболд: Жавхлан та ямар асуудал хэлэлцэж байгааг мэдэж байна уу?
- С.Жавхлан: Та нарын хэлэлцэж байгаа асуудлыг би мэдэж байна. Гэхдээ хэлэлцэж байгаа асуудалд чинь олигтой юм биш байна гэв.
Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв