“UBS” телевизийн “Universe Best Songs” тэмцээний анхны дугаарын оролцогчид одоо бараг л ардчиллын алтан хараацай, партизанууд гэдэг шиг нэр хүндтэй юм уу даа. Тэрнээс хойш тэмцээний нэр хүнд хэрхэн доошилж, оролцогчид хэрхэн суларсныг ярих юм биш. Б.Солонго анхны алтан хараацайнуудын нэг, шаггүй хүчтэй өрсөлдөгч байсан. Өвөрмөц төрхтэйн дээр хоолойн цараа муугүй жаахан охиныг аль хэдийнэ ээж болсон байсанд хүмүүс гайхаж цөхсөн. Бас болоогүй ээ хамтын амьдралдаа цэг тавьж дараагийн залуугаа мөн л урлагийн тогооноос сонгосон гэхчлэн үе үе хэвлэлийн хуудаснаа залардаг бүсгүй. Ингэхэд түүнийг тун ч ааширхуу, хэг ёгхийсэн гэж хүмүүс шивэр авир хийдэг. Тэмцээн болсноос хойш хичнээн ч жил өнгөрөв, цойлон од болж чадахгүй байгаа нь характертай нь холбоотой гэх хүмүүс ч байдаг юм билээ.
PAPARATSI.MN
Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн хэмжээнд түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УАШТ-ий шилдэг тамирчнаар К.Ёолк ,Ж.Урангоо нар тодорчээ
Алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв