Монголын урлагийн ертөнцийн шаргал үст бүсгүйчүүд болох “Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч Катя Зол буюу Г.Золцэцэг нар царай төрх, бие галбираараа ихэр мэт адилхан бүсгүйчүүд. Хүсэл сонирхол, үзэл бодлоороо нэгдсэн үзэсгэлэнт бүсгүйчүүд маань шаргал үсээрээ ч мөн ижилсэх дуртай гэдэг. Европжуу төрхтэй Ука, Катя Зол нар хамтран загварын салон нээж, дэлхийн томоохон улс оронд шоу тоглолтоо хүртэл хийгээд авсан билээ.
Ийнхүү гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа ижилсээд байсан адтай бүсгүйчүүд маань хоёр жилийн өмнөөс хувийн амьдралдаа анхаарал хандуулж, бараг зэрэг шахуу нөхөрт гарцгаасан. Гучин насны босго хэдийнэ алхсан дуучин Ука шаргал үст найзынхаа хамаатны залуутай ханилан, хоёр ч хүүхэд төрүүлээд байгаа. Харин өдийг хүртэл олноос нууцалж яваа эр нөхрөө эхнэр хүүхдээс нь салган байж өөрийн болгосон гэдгээ тэр огтхон ч дурсдаггүй гэлцдэг. Бэлтэй айлын хүү гэгддэг эр нөхрийнх нь тухайд дуучин бүсгүйтэй нэр холбогдоод удалгүй анхны эхнэр, хоёр хүүхдээ төрхөмд нь буцаасан нэгэн гэдгийг ярих хүмүүс ч цөөнгүй бий
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна