Өнөөдөр Төрийн өмчит нэртэй 90 компанид 45,000 орчим хүн ажилладаг. Эдгээр компаниуд нийт 16 их наяд төгрөгийн хөрөнгөтэй ч ашигтай ажилладаг нэг ч компани байхгүй. Тэд одоогийн байдлаар 10.4 их наядын өртэй гарсан. Компаниа өрөнд оруулчихаад хамгийн үнэтэй машин унаж, хамгийн өндөр цалин авч, хамгийн үнэтэй офисст суудаг ИЧГҮҮРГҮЙ, ДАМПУУ байж болохгүй. Алдагдалтай ажилласан хувийн компанийн захирал хамгийн түрүүнд хэмнэлтийг өөрөөсөө эхэлж хийдэг гэдгийг би баялаг бүтээх салбарт олон жил ажиллахдаа амьдралаараа мэдэрч үзсэн. Алдагдалтай ажилласан хувийн компанийн захирал үнэтэй машин, үнэтэй хэрэглээнээсээ хамгийн түрүүнд татгалздаг. Монгол улс алдагдлаа багасгая гэвэл Төрийн өмчийн бүх компанийн үйл ажиллагааг сууриар нь өөрчилж, бодлогоор нь нэг гарын дор зангидаж, хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Төрийн өмчийг хувийнх шигээ хайрла, хэмнэ.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй