АН-аас Ерөнхийдлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. МАН, МАХН-аас нэр дэвшигчид эхнээрээ дагуулж ирсэн бол Х.Баттулга нэр дэвшигч охиноо дагуулж ирсэн юм. Түүнийг үнэмлэхээ гардаж авах үеэр АН-ын гишүүд, дэмжигчид СЕХ-ны байрны гадаа цугласан байлаа. Нэр пэвшигч Х.Баттулга тэдэнд хандан “Олуулаа байна, та нарыг харахад сайхан байна. Хүч тэнцвэргүй тулаан болно. Тэдэнд эрх мэдэл, алт мөнгө, гаднынхан бүгд байна. Бидэнд эгэл ардууд, ардчилагчид байна. Тиймээс Монгол ялна” гэв.
Мөн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай түүнд баяр хүргэж үг хэллээ. Тэрээр “Монгол түмний хайртай хүү, Монгол төрийн дууллыг дэлхийн тавцанд цуурайтуулсан таныг нэр дэвшигчээр тодруулсан ард түмэн, АН-ын гишүүдэд талархал илэрхийлж, баяр хүргэе. Ардчилсан хувьсгалын ачаар асар их зүйлийг олж авсан ард түмэн гундуухан амьдарч байгаа ч ард түмэн Ерөнхийлөгчөөсөө юу ч горьдохгүй. Шударга ёс, эв нэгдлийг өгч чадах Ерөнхийлөгч хэрэгтэй. Ийм үед ухаалаг сонголт хийх хэрэгтэй. Амжилт хүсье" гэлээ.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй