Хятад эмэгтэйд ямар ч ял оноохгүй байх магадлалтай

Admin
2 цаг 37 минутын өмнө

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр "Теди" төвийн орчимд нэг хятад иргэн гурван бага насны хүүхэд дагуулан явж байсныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулан шалгасан. Хэргийг шалгах явцад охидыг дагуулж явсан эмэгтэйн дүү ирсэн бөгөөд эгчийгээ сэтгэцийн эмчийн хяналтад байдгийг хэлж, улмаар СЭМҮТ-ээс тодруулсан гэдгийг тэрбээр мэдээлсэн юм. Охидыг гоё газар үзүүлье хэмээн мэхлэн дагуулж явсан гэж хүүхдүүд цагдаагийн ажилтнуудад хэлсэн байна.

 

Тэгвэл энэ эмэгтэйг сэтгэцийн өвчтэй гэх шалтгаанаар ямар ч ял шийтгэл оноохгүй байх гэнэ. СЭМҮТ-өөс түүнийг ирж авсан ч манайхан ямар ч бичиг баримгүй, харъяалалгүй хүнд тусламж үзүүлээд байж байх сайхан сэтгэлтэй хүмүүс мөн бил үү? Тийм байсан ч тэр харийн иргэн, Монгол улсын минь ирээдүй болсон хүүхдүүдийг хулгайлаад аваад явах шахлаа. УИХ юу хийж байна вэ? Улсынхаа сайн сайхны төлөө гээд дээгүүр албан тушаалтай гарууд нь бидний татварын мөнгөөр тансаглаад явж байхад энд Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх улам боогдож байна. Бид ямар ч хууль дүрэмгүй улсад амьдарч байна. Хүүхдийн амь хороож, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 2, 3 жилийн ял өгөөд л салдаг шүүх, цагдаа, дээдсүүд нь энэ удаа хүүхэд хулгайлсан хятад эмэгтэйд эмнэлэгт хэвтэж, бүтэн нойр, өмсөх хувцастай, идэх хоолтой байх ял шийтгэл оноочихлоо. Энэ зөв үү? Тэр мундаг 76 гишүүн үүний талаар ам нээх ч үгүй биз.

 

Сэтгэцийн өвчтэй хүн нэг удаа чадсан дараагийн удаа ийм үйлдэл дахин давтагдахыг үгүйсгэхгүй. Сүүлийн жилүүдэд манай улсад оршин суух гадаад иргэдийн тоо ирс нэмэгдсэн. Үүний дийлэнхи хувь нь БНХАУ-ын иргэд байгаа юм. Тиймдээ ч хүүхдийн хулгай, хүчирхийлэл ихсээд байна. Гэтэл одоо байгаа хужаа нараа толгой дээрээ гаргаад байгаа гишүүд ажлын шугамаар өшөө олонг бараг л урьж залж оруулж ирээд буй. Ард иргэдийг хамгаалах хүн байхгүй учраас та бүхэн өөрсдөө сонор сэрэмжтэй байж, ялангуяа бага насны хүүхэд, охиддоо тавих анхаарлаа нэмэгдүүлэх хэрэгтэй.

 

PAPARATSI.MN