Хятад эмэгтэй бага насны гурван охиныг хулгайлаад явж байгаад баригдсан талаарх мэдээллийг дөнгөж сая цахим хуудсаар иргэн Цэндсүрэн Дэлгэрсайхан гэгч эмэгтэй хүргэсэн юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Мэдээлэл үнэн эсэхийг шалгаж байна. Тун удахгүй мэдээлэл өгнө" гэлээ.
Тэрбээр "Нэг хужаа эмэгтэй жаахан гурван охиныг хулгайлаад явж байгаад сая Тэди төвөөс баригдлаа. Ёстой аймшигтай юмаа. Нэг охин нь утас үзэж байсан эгчид "эгчээ бид нарыг хулгайлчихлаа авраарай, машинд ахиад зөндөө хүүхэд байгаа" гэж хэлсэн байна. Тэгээд тэр эгч нь цагдаа дуудаад одоо Чингэлтэй дүүргийн цагдаа дээр байна. Ээжүүдээ. Хүүхдүүдээ заавал өөрсдөө сургуулиас нь очиж авч байгаарай" хэмээн сэрэмжлүүлсэн байсан юм.
Өөр эх сурвалжийн мэдээллэж буйгаар Нийслэлд цагаан байрны орчимд амьдардаг хятад хүүхэн хүүхдүүдийг авч явсан гэх бөгөөд 57-р сургуулийн 3-р ангийн гурван хүүхдэд "Бүгдээрээ хамт явъя" гэж хэлээд дагуулж явсан бололтой. Бид албаны мэдээлэл ирэхээр энэ талаар эргэн мэдээллэх болно.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа