"Яг түүн шиг-2" шоу эхлээд багаггүй хугацааг өнгөрүүллээ. Сэтгэл хөдөлгөм ням гаригийн үдэш бүрийг хүн бүр тэсэн ядан хүлээдэг болсон ч шоу дуусах шат руугаа дөхөх тусам маш их өрсөлдөөн, маргааныг дагуулж байна. Энэ сарын 22-ны дугаарын ялагчаар "Хар сарнай"-ын Амрааг яг түүн шиг дуурайсан "Эмоци" продакшны жүжигчин Б.Ариунцэцэг түрүүлж гурван саяын эзнээр тодорсон юм. Харин үүнд бухимдалтай байгаа үзэгч олон түүний фэйсбүүк хуудсаар тасралтгүй гомдолоо ирүүлж байгаа бөгөөд гомдол шүүмжинд бухимдсан Б.Ариунцэцэг ширүүхэн хариуг өгөөд авчээ. Тэрээр Энэ бол шоу хэн нэгнийг өрөвдөх хэрэггүй. Бүх зүйл шудрага болж байгаа. Би энэ шоунд байгаагаараа л байгаа юу нь болохоо байчихаад байгаа юм. Би оролцогчдоос оноогоо өгөөч гэж гуйгаагүй. Түрүүлэх нь хүртэл буруу болчихсон хорвоо юу хэмээжээ. Үзэгч олны үнэлж байгаагаар төгөлдөр хуурч Ами түрүүлэх байсан хэмээн шоуны шүүлтыг буруу явагдаж байна гэж дүгнэн хоёр талцаад байгаа ажээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна