MIXX" хамтлагийн гишүүн Тэмпо болон жүжигчин Шүүдэрцэцэг нар үерхэж байгаад хоёр тийш болж тус тусын замыг хөөх болсон билээ. Урлагийн тогоон дундаас хайраа олсон тэднийг сайхан хосууд хэмээн хэн хүнгүй хэлдэг байсан бөгөөд одоог хүртэл тэднийг эргэн нийлэхийг хүсдэг тухайгаа илэрхийлдэг хүмүүс олон байдаг ажээ. Жүжигчин бүсгүй эдгээр хүмүүст хандан ийнхүү хэлжээ.
Хэн эхэлж дуугарсан тэрнийх нь зөв болдог. Тэмпо түрүүлж энэ тухай дуугарсан учир түүний зөв болоод өнгөрсөн. Энэ тухай өөрөөс нь асуусан нь дээр байх. Тэр хүн маш сайн хүн. Түүнийг хэн ч битгий муу хэлээсэй гэж би хүсдэг. Муу хэлэхээр бол намайг л муул. Би түүнийг хүмүүсийн хэл амнаас үргэлж хамгаалж явах байх. Амьдрал тоглоом биш дээ. Сална гэж нийлээгүй. Бид хоёр бие биедээ хайртайгаа мэднэ. Би одоо ч хайртай. Тэмпо миний зүрхний хайр. Гэсэн хэдий ч амьдрал цааш үргэлжлэх ёстой учраас намайг ч тэр хүнийг ч тайван байлгахыг хүсье. Байнга асуугаад байх дараатай байна. Зүгээр л би тэр хүнийг насан туршдаа хайрлаж явна.
Тэгээд л болоо. Бид хоёр бие биенийгээ хоёр талд маш их хайрладаг. Бие биедээ аз жаргал хүсээд явуулах чинь авууштай чанар гэж би боддог..." хэмээн өөрийн видеогоороо дамжуулан хэлсэн байна. Гэсэн хэдий ч жүжигчин бүсгүй одоогоор УДЭТ-ын залуу жүжигчин Э.Тодгэрэлтэй үерхэж байгаа билээ. Түүнийг өмнөх залуугаа байнга санагалзаж байгааг нь харсан хүмүүс дэргэдэх залуудаа хайргүй бол хамт байгаад яахав дээ хэмээн шүүмжлээд авчээ.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй