Ардын намын парламент дахь 65 гишүүнтэй “бүдүүн” бүлгийнхэн намын болоод намын даргынхаа эрх ашигт тохируулан зүтгүүлж байгаа хууль, тогтоолын төслүүдийн талаар эсрэг байр суурь илэрхийлсэн, шүүмжлэлтэй хандсан бүлгийн гишүүдийнхээ үгийг олон нийтэд хүрэхэд нь цензурдэж эхэлжээ.
Youtube-ийн “Buleg Man” нэртэй МАН-ын парламентын бүлгийн гишүүдийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг дүрс бичлэгээр нь олонд хүргэдэг албан ёсны суваг бий. Энэ сувагт нийтлэгдэх гишүүдийн бичлэгт 65-ын бүлгийн хэн нэгэн том даргын тушаал сүүлийн үед үйлчилж байгаа нь тодорхой болжээ.
Эрх баригчдын хүчээр зүтгүүлж буй хуулийн болон тогтоолын төслүүдэд шүүмжлэлтэй байр сууринаас хандаж, Засгийн газраа ч шүүмжилдэг цөөнгүй гишүүд олонхид бий.

Харин тэдний хэлэлцэж буй асуудлуудад хурцаар шүүмжлэлтэй хандсан үгсийг нь дээр дурдсан сувагтаа нийтлэлгүй, олон нийтийн сүлжээнд цацагдах боломжгүй болгож, харин оронд нь сүүлийн үед УИХ-д од болоод байгаа Х.Нямбаатар мэтийн намын даргынхаа далайсан газарт нь далд орж, далласан газарт нь ил гардаг гишүүдийн үгс ямар ч цензургүйгээр нийтлэгддэг болжээ. Ийм байдал сүүлийн хагас сард илт ажиглагдаж байгаа.
Тэгэхээр чуулганы танхимд илэрхийлж буй өөрийн үзэл бодол, байр сууриа олонд хүргэе гэвэл МАН-ын бүлгийн гишүүд хэлэлцэж байгаа тогтоолын төслүүд дээрээ эсрэг байр суурь илэрхийлэхгүй, Засгийн газраа шүүмжлэхгүй байх ёстой аж.
МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээр намын даргын болоод УИХ-ын даргын хоёр том сэтэр онгойгоод байгаа тул Ардын намын нөлөө бүхий улстөрчид, бүлэглэлүүдийн дунд эдгээр суудлуудын төлөөх далд тэмцэл өрнөж, цаашлаад Засгийн газрын хувь заяа хүртэл яригдаж, хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох цагийг хүлээж байгаа гэнэ.
Дээрх байдлаар өөрийн намын УИХ-ын гишүүдийн үгийг олон нийтийн сүлжээнд тарахын эсрэг арга хэмжээ аваад эхэлснийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоо бүхий янз бүрийн эрх ашгийн зөрчил огтлолцож, хөндөгдөж байгаатай холбон тайлбарлаж болох аж. Ардын намынхныг алаагүй байгаа баавгайн арьсан дээр зодолдож, улс төрийн хямрал дуудах ёсгүй гэдэг зарчим дээр нэгдсэн гэж байгаа боловч үнэн хэрэгтээ ийнхүү гишүүдийнхээ “амыг барих”-д хүрч дотоод тэмцэл нь хурцдаад байгаа аж.
POLITIK.MN
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна