Нэгэн цагт УИХ-ын гишүүн,Түлш эрчим хүчний сайд явсан “Эрэл”компанийн захирал Б.Эрдэнэбат шүүхээс ял сонсох нь тодорхой болжээ. Юуны учир гэвээс, тэрээр Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис”,”Самурай” бондоос зээл авчихаад үр ашиггүй зарцуулж, завшсан аж. Иймээс АТГ-аас шалгасан. Тухайн үед АТГ-ын мөрдөн байцаагчид түүний гэрт үзлэг шалгалт хийсэн байна. Гэтэл Б.Эрдэнэбат авлигатай тэмцэгчдийг эсэргүүцэн уурлаж,комиссарыг нь алгадаж зодсоныг тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүү үүсгэн шалгаж,прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тэрээр өнөөдөр Б.Эрдэнбатыг шүүх хурал болно. Түүнд Эрүүгийн хуулийн 230.1-д заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хэрэв буруутай нь нотлогдвол 1-1.6 жилийн хорих ял оногдуулах аж. Хуулийг “талх” мэт хэрэглэдэг ардчилсан нийгэмд хуулийн дагуу ажиллаж явсан төрийн ажилтныг хэний хэн бугай ч барьж аваад ”гөвөөд” хаячихаж болохгүй нь угаасаа тодорхой. Гэтэл Б.Эрдэнэбат “Манайхыг хамаагүй нэгжлээ. Нүдэн дээр хамаг эд зүйлсийг онгичиж доромжиллоо” хэмээн байцаагчийг “хашраажээ”. Юутай ч шүүх буруу зөвийг шүүн тунгаах цаг болжээ. Түүнээс гадна Б.Эрдэнэбаттай холбоотой бас нэг хэргийг АТГ шалгаж буй. Тэрээр 23 сая ам.долларын зээлээ төлөхгүй “луу унжиж” яваа гэх. Үүсгэн байгуулсан “Эрэл” компаниараа овоглодог Б.Эрдэнэбатад хэдэн жилийн өмнө бизнесийн бараг бүх салбарт нэр нь мандаж явсан үе бий. Цаг цагаараа байдаггүй болохоор унаж босох нь хаана ч байх. Хэрэв бизнесээ өөд татах гэж зээл авсан бол төлөх нь гарцаагүй. Харамсалтай нь,тэрээр эргэн төлөлтөө мартсан аж.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа