Үрлээ зөвлөх болжээ


Би чамд хайртай уран сайхныг киног мэдэхгүй монгол хүн гэж байхгүй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Хөөрхөн Үрлээ, ангийнх нь багш, найзууд, Баяраагийн аав, ариун ариун гэхэд гээд л хүн бүхний аманд аялагдах дуу гээд мартагдашгүй сайхан уран бүтээлүүдийн нэг бол яах аргагүй энэ кино. Үрлээ буюу жүжигчин С.Пүрэвмаа… тэр үеийн хөөрхөн охидын үнэлэмж энэ л охиноор хэмжигдэж зүрхээ хугаслаагүй хөвгүүн тухайн цаг үед цөөхөн байсан гэж хүртэл түүнийг ярьдаг. Хоёрдугаар анги дээрх Үрлээгийн бие галбир, царай зүс яах аргагүй бусдаасаа эрс ялгарч байсны нууц нь ердөө эрүүл зөв хоол, идэвхтэй дасгал хөдөлгөөн гэнэ шүү.

 

Нууцлагдмал атлаа өөрийн гэсэн өнгө төрхтэй энэ эмэгтэйг цагаан хоолтон, иогийн багш гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй болов уу. Олны нүднээс далдхан байх дуртай энэ эмэгтэй харин сүүлийн үед цагаан хоол болон эрүүл хоолны талаар нэлээд зөвлөх болжээ. Түүний хувьд 3 хүүхдийн ээж гэхэд сайхан бие галбир оворгүй тунгалаг царай төрхийнхөө нууцыг зөв хооллолт хэмээн тайлбарладаг юм билээ. Тэрээр энэ бүхнийхээ нууц цор болсон эрүүл зөв хоол болон цагаан хоол идэхийг хүсдэг ч хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа олон хүнд хариулт өгсөн бичлэгийг фэйсбүүк сүлжээгээр дамжуулан өгөх болжээ. Энэхүү бичлэг нь маш олон хүний хандалтыг авч байгаа төдийгүй түүний шинэхэн нээсэн “Цагаан хоолонд дурлагсад” гэх групп хуудастай салшгүй холбоотой бөгөөд тэрээр энэхүү хуудсаараа дамжуулан эрүүл хоол, жор, зөвлөгөөнүүдийг оруулж байгаа юм байна. 

 

PAPARATSI.MN