“Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болж байна. Энэ жилийн марафонд хамгийн олон хүн оролцож байгаагаас гадна хотын удирдлага анх удаа иргэдээ уриалан, хамт гүйснээрээ онцлог байв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдйин хурлын дарга Ц.Сандуй 5000 метрийн зайд иргэд, залуустайгаа хамтдаа гүйлээ. Өмнөх жилүүдийн олон улсын гүйлтийн тэмцээнийг хотын удирдлагууд зөвхөн нээдэг байсан бол энэ жил иргэдээ уриалан, манлайлж гүйснийг иргэд сайшааж байсан юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй марафон гүйлтээр хичээллэдэг байсан бөгөөд одоо ч Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн зэрэг албыг хашиж байгаа спортыг дэмждэг нэгэн юм. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Уугантай 5 км-ийн зайд хамт гүйн барианд орж иржээ.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна