Авилгачдыг өршөөх бас нэг алхамыг УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд суулган өгөхөөр зэхэж байна. Өчигдөр Хууль зүйн байнгын хороо Засгийн газраас 2017 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Гэвч тус хуулийн төсөлд байсан цагдан хорих байранд тагнах ажиллагаа явуулах хуулийн заалтыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй нөхөд аваад хаячихсан нь илэрчээ. Ингэснээр албан тушаалын гэмт хэрэг дээр цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм.
Харин энэ заалтын талаар АТГ-ын дарга Х.Энхжаргал “Хуулийн байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалт дээр энэ заалтыг хэвээр байлгана гэдэг нэгдмэл санал гарсан. Гэвч сая гэнэт хасагдахаар болсон байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт авилгын эсрэг бодлогоо сайжруулна, чангатгана гэчихсэн байгаа. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг ч НҮБ-ийн конвенцид нийцүүлнэ гэчихсэн. Одоо цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй гэж хуульчлах гэж байна. Авилгатай тэмцэх ажлыг явуулах боломжгүй, шалгаж болохгүй байдал руу яваад, авилгачдаа өршөө л гээд байна л даа. Энэ заалт бол заавал тэнд хорьж байгаад тагнах гэсэн асуудал биш. Ерөөсөө уранзохиолд ч, түүх нь ч ийм байдаг. Албан тушаалын гэмт хэргийг булзааруулах, нотлох баримтаа устгах, хэргийн бодит байдлыг тогтооход саад болох бүх л юм цагдан хорих байранд хийддэг юм” хэмээн мэдэгджээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар энэ хууль эцэслэгдэн батлагдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс хамгийн чухал заалтыг “сугалж”, авлигачдад найр тавьж байгаа УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын тайлбарыг харин энэ бичлэгээс үзээрэй.
Д.ХАЛИУН
UPDOWN.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа