“The fin” нь инди рок урсгалаар голлон уран бүтээлээ туурвидаг Японы амьд хөгжмийн хамтлаг. 2010 онд анх байгуулагдсан хамтлагийн гишүүд багын найзууд бөгөөд уран бүтээлээ өөрсдийн “Soundcloud” хуудсанд анх байршуулж эхэлжээ. Энэ дундаас “Night Time” дуу нь олонд танигдаж Японд төдийгүй бусад орнуудад нэр нь “цуурайтаж” эхэлсэн байна.
Японы хамтлаг хэдий ч тэдний дуунууд бүгд Англи хэл дээр бичигдсэн байдаг. Магадгүй энэ нь дэлхийд танигдахад нь түлхэц болсон биз. Хамтлагийн дуучин Yuto Uchino хэлэхдээ “Дууны үгээ Япон хэлээр бичих нь нэг л болж өгөхгүй байсан. Харин Англи хэл рүү хөрвүүлсний дараа ая болон үг маань миний хүсч байснаар таарж эхэлсэн” гэжээ. Өөрсдийн гэсэн имидж, урсгалыг бий болгосон өвөрмөц хамтлагийн тоглолтыг дэргэдээс нь сонсох боломж Монголын амьд хөгжим сонирхогчдод олдлоо.
Дашрамд дурдахад Playtime 2017 наадмын тасалбарыг “Hi-Fi”, “Orange” дэлгүүрүүдийн салбараар худалдаалж эхэлжээ.
The fin. – Night Time
The fin. – Without Excuse
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй