Өөрийн гэсэн өнгө төрх аялгууг бүтээж чадсан "The Colors”хамтлаг Playtime амьд хөгжмийн наадамд шинэ уран бүтээлээр сонсогчидтойгоо уулзахаар бэлтгэлээ базааж байна. Тус хамтлаг нь таван гишүүнтэй бөгөөд хүүхэд залуучуудын дунд нэр хүндтэй билээ. Өнгөрсөн нэгдүгээр сард тус хамтлагийн басс гитарчин золгүй байдлаар хорвоог орхисноос хойш нэг хэсэг чимээгүй байсан. Харин ирэх долдугаар сард болох амьд хөгжмийн наадамд оролцохоор зэхэж байна. Сонирхуулахад дуу хөгжимд дурлагчдын хүсэн хүлээдэг Playtime 2017 наадамд энэ жил урилгаар Японы алдарт Finхамтлаг хүрэлцэн ирэхээр болжээ. Хотоос гадуур цэвэр агаарт нэгэн үдшийг дуу хөгжимтэй баясан өнгөрүүлэх өдрүүд ойртсоор байна. Playtime 2017 наадам энэ жил Гачууртад байрлах Монгол шилтгээнд долдугаар сарын 7-9 өдрүүдэд зохион байгуулагдана.
PAPARATSI.MN
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ