Хоол хийх урлагийг жинхэнэ утгаар нь монголчуудад мэдрүүлсэн гэж ярих дуртай тогооч Г.Тэнгис томоохон ресторанд урилгаар ажиллахын сацуу олны танил хүмүүс болон оддын урилгаар тансаг зоог бэлтгэн чамгүй ашигтай ажилладаг. Онгорхой шүдээрээ имиж хийдэг гэх наргианч зантай тогооч залуу маань эртнээс хүсч мөрөөдөж явсан ажил, амьдралынхаа олон төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд багагүй саад бэрхшээлтэй тулгарч байжээ.
Ямар сайндаа л, мэргэжлийнхээ тал дээр хэнээс ч илүү ур чадвартай болохын тулд гадаадад хүртэл суралцсан мань эр Итали тогоочийг дагалдан хоёр жил цалингүй ажилласандаа огт харамсаагүй гэж ярих вэ. Гэртээ хариад элдэв амттан бүхий тансаг зоог гэхээсээ илүүтэй эхнэрийнхээ гарын хоолыг идэх дуртай гэж өөрийгөө тодорхойлсон тогооч Г.Тэнгис “Хоол бол зөвхөн ходоод дүүргэх төдий зүйл биш. Харин ч бүр хамгийн чухал хэрэгцээтэй зүйл төдийгүй хачин гоё урлаг” гэсэн афоризм маягийн үгээ байнга хэлдэг юм билээ. Үүгээр ч зогсохгүй, сурч мэдэхийн төлөө одоо ч гэсэн зүтгэж байгаа тул үеийн залуустаа хандаж “Мөнгө төгрөгөөс илүү өөрийн толгойд хийх зүйлийн төлөө санаа тавь” гэж хэлсэн нь бий. Харь оронд хоёр жил цалин мөнгөгүй ажилласны хүчинд хоол хийж сурсан хүн ингэж хэлэхээс ч өөр яахав.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна