“Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллаж байгаа “Х-Түц” продакшины жүжигчин Н.Онон ийнхүү мэдэгдлээ. “Миний шүүлтэнд юу ч нөлөөлөхгүй. Учир нь, би зөв шүүж байгаа гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа” хэмээсэн тэрбээр олны таагүй ярианд огтхон ч эмзэглэсэнгүй. Тус шоуны шүүгчээр ажиллаж эхэлснээс нь хойш түүнийг “Х-Түц” продакшины жүжигчин Т.Бархүүг илтэд дэмжиж, дугаар бүрт ялагчаар тодруулахыг хичээж байна гэх хардлага хөвөрсөн. Тэр ч байтугай, жүжигчин Т.Бархүүд оногдсон дүрүүд нь ихэвчлэн “Х-Түц” продакшины хошин тоглолтод гарч байсан алдартнууд учраас дахин дуурайхад ядах юмгүй хэмээн үзэгчид бухимдсанаа нуугаагүй.
Энэхүү яриаг нь батлах мэт өчигдөр дуучин О.Анхбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Яг түүн шиг” шоуны шүүгчдийг зад шүүмжилснээр хэрэгт дуртай зарим хүмүүсийн цайны хачрыг улам бүр “давсалж” орхив бололтой. Жүжигчин Н.Онон ч өөрийн сэтгэл хөдлөл, үзэл бодлоо жүжигчин Т.Бархүүгийн төлөө зориулаагүй гэдгээ мэдэгдэж, олон нийтийн зүгээс ирэх таагүй хандлагад бэлэн байгаагаа харуулав. Оролцогчдын нүүр хувиргалт, жүжиглэлт тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг шүүгч Н.Ононгийн хувьд цаашид энэ байтугай шүүмжлэл сонсч магадгүй нь. Мэдээж хэрэг, жүжигчин Т.Бархүүгийн талд үнэнчээр зогсох биз.
PAPARATSI.MN
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ