“Зөн билгийн тулаан Монголд” нэвтрүүлгийн шилдэг 10 оролцогчийн дундах тулаан өчигдөр болж нэг оролцогч хасагдан шилдэг 9 зөн билэгтэн үлдээд байгаа.
Зөн билэгтнүүд дунд ОХУ-аас зорин ирсэн Салават Тлекабеловичийг үзэгчид өндрөөр үнэлж байгаа юм. Түүнийг энэ шоунд түрүүлэх байх гэж хэлж байгаа хүмүүс ч цахим орчинд байна.
Удам дамжсан бөө, сансрын энергиэр хүчээ сэлбэдэг хэмээн өөрийгөө танилцуулсан тэрбээр эхний дугаараас л чадвараа харуулж эхэлсэн бөгөөд машины тээшнээс хүн олох даалгаварыг өгөгдсөн хугацаанд амжилттай биелүүлсэн юм.
Дараа дараачийн дугааруудад ч тэрбээр өөрийн зөн билгийн чадварыг муугүй харуулсан. Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт гарсан дугаарт Салават Богд хааны ордон музейд нүд нь боолттой ирээд, “Маш дээр үеийн газар байна. Магадгүй манай Орост хувьсгал гарч байх үеийн газар байна” хэмээсэн юм. Мөн “Энэ газарт эрх чөлөөг тунхагласан байна” гэж хэлсэн нь сорилын шүүгч нарт гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм.
Салават нь Украинд болсон “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт шилдэг дөрөвт үлдэж байсан аж. Түүнийг ямар амжилт үзүүлэхийг шоунаас харах л үлдлээ.
Дашрамд хэлэхэд зөн билэгтэн Салаватыг Монгол суу ухааны Манукол акедемийн ерөнхийлөгч З.Бат-Отгонтой адилхан гэж зургийг нь эвлүүлсэн хошигнол цахим орчинд тарж, “Төөрөлдсөн ихрүүд” хэмээн хэлж байна.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй